Хэвлэлийн Хүрээлэн, Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоотой хамтран 2024 оны 9 сарын 15-ны өдөр сэтгүүлчдэд зориулан гар утсаараа контент бэлдэх, эвлүүлэх чадвар /МОЖО/ сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтад хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, зураглаач, төрийн зарим байгууллагын хэвлэлийн төлөөлөгч гээд 40 орчим хүн хамрагдсан бөгөөд энэ удаагийн сургалт нь Итгэлт хамба, Байгаль далай, ОХУ-ын Улаан-Үд хотын аялалтай хамтатган хийснээрээ онцлог байв.
Цаашид хоёр байгууллага хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийг чадавхжуулах хүрээнд сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах тал дээр хамтран ажиллах болно.