Тус Хүрээлэн нь төрийн, олон улсын, иргэний нийгмийн болон арилжааны байгууллагуудын захиалгаар тухайн байгууллагын мэдээлэл харилцааны ажилд үнэлгээ хийж, мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээг тогтмол хэрэгжүүлж байна. Үнэлгээний ажлын цар хүрээг тухайн байгууллагын хүсэлтэд тулгуурлан гаргадаг бөгөөд, үүнд хэвлэл мэдээллийн мониторинг, мэдээлэл харилцааны ажлын бүтээгдэхүүний үнэлгээ (цахим хуудас, мэдээллийн хуудас, сурталчилгааны бүтээгдэхүүн, үйл явдал), сургалт, зөвлөлдөх уулзалт зэрэг багтаж болно. Түүнчлэн байгууллагын захиалгаар хэвлэл мэдээллийн анхаарлыг тодорхой асуудалд хандуулах зорилгоор media event хэрхэн амжилттай зохион байгуулах зөвлөгөө өгөх, мөн үйл явдлыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах үйлчилгээг үзүүлдэг.
Зөвлөх үйлчилгээ авах утас: 11-350002