Зохиогч: PIM_admin

  • “Компьютерийн тусламжтайгаар сурвалжлах нь” сургалтын зөвлөгөө

    “Компьютерийн тусламжтайгаар сурвалжлах нь” сургалтын зөвлөгөө

    Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв.

    Энд дарж гарын авлагын дэлгэрэнгүйг уншина уу.

  • Дата Сэтгүүлзүй бол манай үеийн сэтгүүлзүйн залуу үймүүлэгч юм

    Дата Сэтгүүлзүй бол манай үеийн сэтгүүлзүйн залуу үймүүлэгч юм

    Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв.

    Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу

  • Нидерландад Эрэн Сурвалжлах Сэтгүүлзүйн Лаборатори байгуулсан туршлагаас

    Нидерландад Эрэн Сурвалжлах Сэтгүүлзүйн Лаборатори байгуулсан туршлагаас

    Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв.

    Энд дарж гарын авлагыг бүрэн эхээр уншина уу.

     

  • Оройтоогүй дээр баримтаа нягтлан шалга

    Оройтоогүй дээр баримтаа нягтлан шалга

    Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний
    зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв.

    Энд дарж гарын авлагыг бүрэн эхээр уншина уу.

     

  • Нийгмийн мэдээллийн сүлжээг ашиглан мэдээлэл хайх нь

    Нийгмийн мэдээллийн сүлжээг ашиглан мэдээлэл хайх нь

    Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв.

    Энд дарж гарын авлагыг бүрэн эхээр уншина уу.

  • Дата сэтгүүлзүйн эхлэн сонирхогчдод

    Дата сэтгүүлзүйн эхлэн сонирхогчдод

    Монгол дахь Британийн ЭСЯ-ны санхүүжилтээр, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн сүлжээний зөвшөөрөлтэйгээр /www.gijn.org/ Монгол хэлнээ хөрвүүлэв.

    Энд дарж гарын авлагыг бүрэн эхээр уншина уу.

  • Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арван алхам

    Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арван алхам

    Энэхүү гарын авлагыг Южин Л.Робертсын нэрэмжит шагналын үзэл санаанд шингэсэн “чимээгүй өнгөрөөсөн үйл явдлын талаар тэслэх бус уусан задраах мэдээлэлд, давтах бус илчлэх өгүүлэлд, тэмээ гэхэд ямаа гэдэг сурвалжлагчид, баримттай тэрсэлдэх үнэнд, ганц мод бус ой модонд, төв гудамжны цайны газрын ярианы сэдэв болох өгүүлэлд, хэн, юу, хаана, хэзээ, яагаад гэдгийг хэлж өгөхөөс гадна “тэгээд юу гэж?” хэмээх гайхшралыг тайлах бүтээлд, бодит амьдралыг байгаагаар нь хөрөглөх хүчин чармайлтад, намайг сэрээж, нүдийг минь нээх сэтгүүлзүйд, замхран үгүй болж буй амьд түүх бүтээгчид”
    зориулав.
    Энд дарж гарын авлагыг бүрэн эхээр уншина уу.

  • МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ САЛБАРЫН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААР ЯРИЛЦЛАА

    МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ӨНӨӨДӨР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ САЛБАРЫН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЛААР ЯРИЛЦЛАА

    Хэвлэлийн Хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн тоон мэдээллээр баримтжуулах “Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” судалгааг 25 дахь жилдээ хэрэгжүүлж буйг тохиолдуулан салбарын судалгаа шинжилгээний өнөөгийн байдал, чиг хандлага, шаардлага хэрэгцээний талаар уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үйл явдлын үеэр судалгаа, зөвлөх үйлчилгээний Эм Эм Си Жи MMCG consulting firm компанийн Бизнесийн судалгааны хэлтсийн захирал Д.Отгонтуяа Хэвлэл мэдээллийн хэрэглэгчийн судалгааны сүүлийн үеийн тойм мэдээллийг оролцогчидтой хуваалцсан бол Хэвлэлийн Хүрээлэнгийн Хөтөлбөр хариуцсан менежер З.Энхбаяр сүүлийн 25 жилийн хугацаанд хэвлэл мэдээллийн салбар хэрхэн өөрчлөгдсөн тухай тоон мэдээллийг танилцууллаа. Түүнчлэн мэргэжлийн социологичдын холбооны гүйцэтгэх захирал Н.Батзориг, МУБИС-ийн НХУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор дэд профессор М.Одмандах, судлаач, сэтгүүл зүйн доктор Т.Батзориг нар хэвлэл мэдээллийн судалгааны хэрэглээ, сэтгүүл зүйн салбарт судалгаа шинжилгээний ач холбогдол, шаардлагатай судалгааны төрөл, анхаарах асуудал зэргийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэвлэлийн Хүрээлэнгээс 1999 оноос хойш тогтмол хэрэгжүүлж буй “Монголын хэвлэл мэдээлэл-өнөөдөр” судалгааны эмхэтгэлийг энэ жил 25 дахь жилдээ эрхлэн гаргасан бөгөөд хэвлэл мэдээллийн салбарын тухай хамгийн сүүлийн үеийн мэдээллийг энэхүү тайлангаас авах боломжтой юм.

  • “ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ, “АЙ ЖЕЙ – ЛАБ” УУЛЗАЛТ БОЛЛОО

    “ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ, “АЙ ЖЕЙ – ЛАБ” УУЛЗАЛТ БОЛЛОО

    Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийн гурав дахь багц сургалт энэ 7 хоногт болж өнгөрлөө. Хөтөлбөр нь сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид, иргэний нийгмийн байгууллагынханд зориулсан сургалт, хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
    Гурав дахь удаагийн сургалтад сэтгүүлч Д.Цэрэнжав, хуульч, судлаач Л.Галбаатар нар туршлага хуваалцлаа. Сургалтын бусад агуулгад Investigation Journalism arch буюу эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арга замууд, судалгааны стратеги төлөвлөгөө, нууц эх сурвалжтай харилцах, Timeline буюу он цагийн дэс дараалал хэрэгсэл ашиглах зураг хичээл багтаав.
    Мөн сургалт гурав дахь өдөр “АЙ ЖЕЙ – ЛАБ” буюу “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн лаборатори” уулзалтыг Хэвлэлийн Хүрээлэнгийн багш нар, сургалтын оролцогчдын хамт зохион байгуулав.
    Уулзалтад хэвлэл мэдээллийн удирдлагууд, судлаачид, эрх зүйчид, иргэний нийгмийн идэвхтнүүд болон эрүүл мэнд, байгаль орчин, санхүүгийн шинжээч зэрэг салбар салбарын төлөөлөл оролцлоо.
    Хөтөлбөрийн тухайд:
    Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ээс хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд энэхүү хөтөлбөр хэрэгжиж байна.
    Хөтөлбөрт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн цуврал сургалт, IJ lab дадлага, интерактив уулзалт, хэлэлцүүлэг, менторинг, бүтээлийн тэтгэлэг, хууль эрх зүйн иж бүрэн дэмжлэг зэрэг багтана.
    Тэтгэлэгт хөтөлбөр ирэх 10 дугаар сар хүртэл үргэлжилнэ.

  • “ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА” ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    “ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА” ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    Хэвлэлийн Хүрээлэн нь сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид, иргэний нийгмийн байгууллагуудад чиглэсэн үндэсний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын хэмжээнд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих, эрэн сурвалжлах сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.
    Хоёр дахь удаагийн сургалтад Хэвлэлийн хүрээлэнгийн сургагч багш нараас гадна Дани улсын сэтгүүл зүйн багш, сэтгүүлч Ларс Моллер, сэтгүүл зүй судлаач, доктор А.Оюунгэрэл, Machine Learning UB-үүсгэн байгуулагч Б.Билэгсайхан нар хичээл орж, оролцогчдод үнэтэй зөвлөгөө, мэдээлэл хуваалцлаа.
    Тухайлбал багш А.Оюунгэрэл нь 11 удаагийн Пулицерийн шагналт СИАТЛ ТАЙМС СОНИН-ы жишээг лекцээр өгөв. СИАТЛ ТАЙМС СОНИН нь Америкийн баруун хойд нутагт хамгийн өндөр стандартад зориулагдсан зарчимч, чанартай, хараат бус, олон нийтэд үйлчилдэг сэтгүүл зүйгээр үйлчилдэг. Тэд уншигчдад өөр хаанаас ч олохгүй, орон нутгийн өвөрмөц, онцгой, гүн гүнзгий нөлөөллөөрөө үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг түүхүүдийг өгүүлдэг.
    Хөтөлбөрийн тухайд:
    Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ээс хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд энэхүү хөтөлбөр хэрэгжиж байна.
    Хөтөлбөрт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн цуврал сургалт, IJ lab дадлага, интерактив уулзалт, хэлэлцүүлэг, менторинг, бүтээлийн тэтгэлэг, хууль эрх зүйн иж бүрэн дэмжлэг зэрэг багтана.
    Тэтгэлэгт хөтөлбөр ирэх 10 дугаар сар хүртэл үргэлжилнэ.


Notice: ob_end_flush(): Failed to send buffer of zlib output compression (0) in /home/pressin3/public_html/wp-includes/functions.php on line 5471